2004 оны загварын, 16 суудал буюу найман ортой, хоёр угаалгын өрөө, нэг шүршүүр, хоёр гал тогоотой. Ийм хувийн онгоцоор хөлбөмбөгийн од Лионель Месси ээж рүүгээ нисдэг. Барселонагийн довтлогч тэрбээр энэхүү онгоцонд 15 сая долларыг зарцуулжээ. Онгоцны сүүл хэсэгт 10 гэсэн тоо байдаг нь спортын одын онгоц гэдгийг илтгэнэ.
Шатны гишгүүр бүрт хөлбөмбөгчин, түүний гэргий Антонелла, гурван хүүхэд болох Тиаго, Сиро, Матео нарын нэрс байдаг аж. Лионель Месси Сан-Фернандод онгоцоо байршуулах ангар хүртэл бариулж байгаа гэнэ.