Таны амралтанд

Нэг ширхэг нь 20 долларын үнэтэй хар алим

Бүх алим улаан өнгөтэй байдаггүй хүн бүр хэлүүлэлтгүй мэднэ. Шар, ягаан, эсвэл ногоон гээд өнгө өнгийн алим байдаг шүү дээ. Улаан алим нь антоцианаас өөрийн гэсэн өнгөө олж авдаг. Энэхүү пигмент буюу байгалийн будагч нь алим өсөхийн хэрээр нэмэгддэг. Тэгвэл энэ зах зээл дээр саяхнаас нэгэн өөр төрлийн алим алдаршиж эхэлжээ. Эрдэс бодис, бичил организмаар баялаг энэ алим илүү амархан бутардаг, илүү амттай гэнэ.

“Хар алмааз” буюу Хуа Ниу хэмээх сортын энэ алим Шинэ Зеландаас гаралтай боловч дараа нь Хятадад авчирч, Нингчи, Төвдөд нутгийн фермерүүдийн онцгой орчин, технологиор цаашдын хөгжлийг нь олж авчээ.

“Хар алмааз” алим нь үзмэн ягаан өнгөтэй, гялалзсан, тааламжтай ширхэглэгтэй. Гадна тал нь яг л зассан алмааз шиг гоёмсог. Тиймээс ч ийм нэр авчээ. Хамгийн гайхалтай нь энэ сортод үржүүлэг хэрэггүй, хүйтэнд тэсвэртэй, байгалиасаа шимэгч, шавжнаас хамгаалагдсан байдаг гэнэ.

Гэхдээ л энэ алим далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөр уулсад ургадаг болохоор ховорт тооцогдоно. Нарны гэрэл, хэт ягаан туяа сайтар туссан газарт ургадаг, газар зүйн онцлогийг дагадаг болохоор Нинчигийн алим цэцэрлэг уг сортыг ургуулахад яг тохирох газар болдог байна.

2011 оноос фермерүүд 50 орчим га талбайтай жимсний талбай ажиллуулж эхэлжээ. 2012 онд эндээ алимны мод суулгаж, гурван жил ургуулахын тулд хөлс хүчээ шавхсаны эцэст энэ алимыг ургуулж чаджээ.

“Хар алмааз” алим жил бүр 10 дугаар сарын сүүлчээр зах зээлд нийлүүлэгдэж, хоёр сар хүрэхгүйн хугацаанд зарагдаж дуусдаг байна. Үүнээс гадна нийт боловсорсон хар алимны 30-хан хувь нь л өнгөний тохирлын стандартад нийцдэг гэнэ. Тэгэхээр хар алимны нийлүүлэлт маш бага гэсэн үг. Тиймээс ч 6 юм уу 8-хан ширхгээр бэлгийн савлагаатайгаар, урьдчилан захиалга авч нийлүүлдэг байна. Үний хувьд нэг ширхэг нь 20 доллар гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close