Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан, бөхийн самбо барилдааны анхны дэлхийн аваргуудын нэрэмжит, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн болох гэж байна.
Уг тэмцээн энэ сарын 16,17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд зохиогдох бөгөөд эрэгтэй -62 кг, эмэгтэй -60 кг гэсэн жингийн ангиллаар тус тус зохиогдох юм байна. Тэмцээн нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монголын самбо бөхчүүдээс төрсөн анхны болон үе үеийн дэлхийн аваргуудаа алдаршуулж, хүүхэд залууст таниулах, мөн тамирчдын бэлтгэл сургуулилт, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой аж.