Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү салах, Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт зам, тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас баржээ.
Ослын тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:41 цагт очиход Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн чиглэлтэй зорчиж явсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй зорчиж явсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас иргэн С /22 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Гэвч тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөний дараа нас барсан тухай нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.