Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт: “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” арга хэмжээ болно.

09:00 цагт: МҮХАҮТ-ын хурлын зааланд “Хуульчийн нийгмийн хариуцлага-про боно” чуулга уулзалт болно.

09:00 цагт: ШУТИС-ийн II байрны 403 тоотод “Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих” чадавхи олгох сургалт болно.

09:30 цагт: Чингис зочид буудлын гурван давхарын хурлын танхимд “Тогтвортой газар тариалан” зөвлөгөөн эхэлнэ.

10:00 цагт: ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын эрдэмтдийн үзэсгэлэн хоёр дахь өдрөө дэлгэгдэнэ.

10:00 цагт: Corporate Convention center төвийн концертын их танхимд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, мэдээлэл, авъяас ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлддөг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2018” тэмцээн өнөөдөр 37 дахь жилдээ болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамны байранд үйлдэгдсэн хүн амины хэргийн хохирогч болох талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Эрүүл мэндийн яаманд иж бүрэн тоноглогдсон лабораторийн автомашин хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close