Жүжигчин Жэки Чан “Never give up” буюу “Хэзээ ч бүү бууж өг” нэртэй өөрийн дурсамж номоо гаргасан билээ. Түүний уг ном нь 2015 онд хэвлэгдсэн хэдий ч анх удаа англи хэлнээ хөрвүүлэгдэж энэ онд худалдаанд гарсан байна. Жэки Чан өөрийн номдоо биеэ үнэлэгч авч, архидаж, мөрийтэй тоглож байсан талаараа болон илүү сайн хүн болохыг өөртөө тангаргалсан талаараа илэн далангүй бичжээ. Тэрбээр “Би бүхий л үед согтуу байдаг байсан. Өглөө нь Porche машинаа мөргөлдүүлсэн бол орой нь шинэхэн Mercedes Benz унадаг байлаа. Өдөр бүр яг л манан дундуур алхаж байгаа мэт санагддаг байсан” гэжээ. Мөн тэр Элайн И Лэй гэх бүсгүйтэй уулзаж эхнэр Жоан Линийгээ хуурдаг байснаа ч илчилсэн байна. Жэки Чан хэлэхдээ “1999 онд би маш ноцтой алдаа гаргасан. Гэр бүлээс гадуурх харилцааны үр дүнд би хүүхэдтэй болсон бөгөөд энэ талаарх мэдээ бөмбөг дэлбэрэх шиг л хаа сайгүй тархаж эхэлсэн. Хэдийгээр би Жоантай утсаар ярихыг хүсч байсан ч энэ талаарх хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байсан” гэжээ.
Тэр үед Жэки Чан өөрийн охиныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж үүнийгээ “Энэ дэлхий дээрх ямар ч эр хүний хийдэг л алдаануудын нэг” хэмээн тайлбарлаж байсан аж. Харин өнөөдөр түүний 19 настай охин архины хамааралтай болсон ээжийнхээ хүчирхийллээс зугтаж өөрийн найз охинтойгоо гэрлэсэн байна. Мөн Жэки хүүгийнхээ талаар ярихдаа өөрийгөө хамгийн сайн эцэг байж чадаагаагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Нэг удаа өөрийн хүү Жэйси Чаныг маш хүчтэй цохиж, буйдан руу шидэж, хүүгээ болон түүний ээжийг үхтэл нь айлгасандаа дараа нь маш их гэмшсэн гэжээ. Тэрбээр 2004-2014 оны хооронд ганц л удаа гэр бүлээрээ оройн хоол идсэн аж. Жэки Чан хүүгээ хар тамхины хэргээр ял шийтгүүлэхээс хоёр жилийн өмнө л түүнтэй холбоо тогтоосон байна.
Эх сурвалж: medee.mn