Хятадын ГХЯ-ны дэд сайд Лэ Юйчэн Канад улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Жон Маккаллумыг энэ сарын 8-нд яаралтай дуудан уулзаж, Канадын тал Хуавэй компанийн захирлыг баривчлан саатуулсан хэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр “Канадын тал Америкын талын хүсэлтээр Канадын Ванкувер хотод Хятадын иргэнийг баривчлан саатуулсан нь Хятадын иргэний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, хуулийг уландаа гишгиж, хүний эрхийг тэрсэлж буй маш ноцтой үйлдэл юм. Канадын тал баривчилж саатуулсан хүнээ суллаж, тухайн хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг Хятадын тал шаардаж байна. Үгүй бол ноцтой үр дагаварт хүрэх бөгөөд үүнээс болсон бүх хариуцлагыг Канадын тал хүлээх ёстой” гэжээ.
Канад улс бусдын удирдлагаар Ванкувер хотоор дамжин нислэг хийж байсан “Huawei” компанийн захиралд “улс төрийн барьцааны хэрэг” үйлдсэн нь олны анхаарлын төвд ороод байгаа юм.
Ванкувер хотын Дахани хэмээх уншигч Канадын хамгийн том сонин болох “Дэлхийн шуудан” сонинд бичсэн захидалдаа “Манай засгийн газар энэхүү гадаадын компанийн захирлыг саатуулсан хэрэгт нүүр улайж байна. Ийм ичгүүртэй үйлдэл нь өнөөгийн удирдагчдын шившгийг харуулж, хилийн чанадад бизнес эрхэлж буй Канадын иргэдэд аюул учруулж байна” гэжээ.
Сүүлийн хэдэн сарын турш, Канадын засгийн газар худалдааны зах зээлээ өргөжүүлэхийн тулд Хятад улстай нягт харилцаж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээг идэвхтэй ахиулж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард, Хятад Канадын эдийн засаг санхүүгийн хэлэлцээ Бээжинд болж, Канадын сангийн сайд Билл Момеау, Олон улсын олон талт худалдааны сайд Жим Калл, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ван Юн нар хамтаар хэлэлцээг даргалав. “Канад, Хятадын эдийн засаг худалдааны харилцааг гүнзгийрүүлэн өргөтгөх тухай хийсэн амлалтыг хоёр тал дахин нотолсон” хэмээн Канадын засгийн газрын гаргасан мэдэгдэлд тэмдэглэв.
Канадын Алберта их сургуулийн Хятадын институтийн захирал Хөү Биндүн “Энэ хэрэг бидний хувьд муу мэдээлэл юм. Хэргийн дараа Канадын засгийн газар Хятадын “Huawei”-г 5G-н технологийн байгуулалтад оролцуулах боломж маш бага болов. Америкын тал ч зөвшөөрөөгүй юм. Зарим салбарт Канад, Хятад улстай чөлөөт худалдааны хэлэлцээр тохиролцох зорилтыг биелүүлэхэд мөн хэцүү болжээ. Чанартай бөгөөд хямдхан 5G-н технологийг ашиглах мөрөөдөл замхарсан хэмээн Канадын сүлжээ ашиглагчид санаа зовж байна. “Huawei” компанийн удирдлагыг шилжүүлэн өгөх Америкын шаардлагаас татгалзахыг Канадууд Канадын шүүх болон улс төрчдөд хандан уриалж байна. Ийнхүү “хууль зөрчсөн” гэдэг нь улс төрчдийн гаргасан хуйвалдаан төдий байж, бусад улс орон, компани, хувь хүний хоорондох солилцоог хориглох зорилготой юм гэж Хятадын тал үзэж байна.
Энэхүү “улс төрийн барьцааны хэрэг”-т өөрийгөө барьцаалахаас болгоомжлохыг Канадын хууль эрхзүйн байгууллага, Засгийн газраас Хятад хүслээ.