2017 онд улсын хэмжээнд 122 хүүхэд хорт хавдраар өвджээ. Үүний 74 нь буюу 60.7 хувь нь хөвгүүд, 48 нь буюу 39,3 хувь нь охид байжээ. 2016 онтой харьцуулахад 14 хүүхдээр өвчлөл нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Насны ангиллын хувьд 0-4 насныхан 39,9, 5-9 насныхан 24,6, 10-14 насныхан 18,9, 15 – 19 насныхан 17,2 хувийг тус бүр эзэлж байгаа статистикийг ХСҮТ –өөс гаргажээ.
Энэ нь 0-4 насны 100.000 хүүхдийн 13 нь, 5-9 насны 100,000 хүүхдийн долоо нь, 10-14 насны 100.000 хүүхдийн найм нь, 15-19 насны 100.000 хүүхдийн 13 нь хорт хавдраар өвсөн үзүүлэлт юм байна. Хүүхдүүд лимфойд лейкеми болон тархи, мэдрэлийн хорт хавдраар хамгийн их өвдөж байгаа юм байна. Тодруулбал лимфойд лейкеми гэх хорт хавдар 30 хувь, тархи мэдрэлийн системийн хорт хавдар 10 хувь, ходжкины бус лимфома ес, ясны хорт хавдар найм, элэгний хорт хавдар 5,7 хувийг тус бүр эзэлж байгаа ба бусад төрлийн хорт хавдар 37 хувийг нь эзэлж байгаа аж. Хорт хавдрын улмаас нийт 38 хүүхэд нас бараад байна.