Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам өчигдөр орой боллоо. Наадмын шилдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
“ГАН ҮЗЭГ-2018” СЭТГҮҮЛ ЗҮЙН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШИЛДГҮҮД
Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
Шилдэг телевиз – МҮОНТВ
Шилдэг радио – P3 радио
Шилдэг сонин – “Өдрийн сонин“
Шилдэг сайт – iKon.mn
Шилдэг сэтгүүл – “Үндэстний тойм”
Шилдэг бүтээл
Телевизийн шилдэг бүтээл – Б.Батцэцэг /“Ийгл ньюс”, “Бодит байдал” нэвтрүүлэг/
Радиогийн шилдэг бүтээл – МҮОНР /”Өглөө” хөтөлбөр/
Сонины шилдэг бүтээл – Х.Уянга /”Өнөөдөр” сонин, “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианитын хэргийн буруутан хэн бэ?” нийтлэл/
Сайтын шилдэг бүтээл – Г.Баттүшиг /News.mn сайт, NewPlus /
Сэтгүүлийн шилдэг бүтээл – Д.Дамдинжав /”Зиндаа” сэтгүүл, “Гол тоглогч”/
Шилдэг редактор
Телевизийн шилдэг редактор – Д.Мягмартогтох /SBN телевиз/
Радиогийн шилдэг редактор – Д.Даваадулам /МҮОНР/
Сонины шилдэг редактор – Г.Отгонжаргал /”Үндэсний шуудан” сонин/
Сэтгүүлийн шилдэг редактор – Г.Идэрхангай /Mongolian mining journal/
Мэдээллийн сайтын шилдэг редактор – О.Ариунбилэг /Gogo.mn/
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – Г.Батсүх /Barilga.mn/
Шилдэг сэтгүүлч
Телевизийн шилдэг сэтгүүлч – Г.Бадамлянхуа /TВ-5/
Радиогийн шилдэг сэтгүүлч – Н.Амарсайхан /Гэр бүлийн радио 104.5/
Сонины шилдэг сэтгүүлч – Э.Энхболд /”Өдрийн сонин”/
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – Ч.Саранчимэг /”Соронз” сэтгүүл/
Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч –Б.Цэдэвсүрэн /Newspress.mn/
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – Э.Харцага /”Өнөөдөр” сонин/
Шилдэг судлаач – Т.Баасансүрэн
Орон нутгийн шилдгүүд
Орон нутгийн шилдэг телевиз – DSB телевиз /Дорноговь аймаг/
Орон нутгийн шилдэг радио – Алтай радио /Говь-Алтай аймаг/
Орон нутгийн шилдэг сонин – “Монгол заман” /Баян-Өлгий аймаг/
Орон нутгийн шилдэг сайт – Erdenetinfo.mn /Орхон аймаг/
Орон нутгийн шилдэг сэтгүүлч – С.Сумъяа /”Алтан говь” телевиз, Өмнөговь аймаг/
“Ган үзэг-2018” наадмаас сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулахдаа дараах байдлаар үнэлжээ.
Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт: 40 хувь
Олон нийтийн цахим санал асуулга: 30 хувь
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал: 30 хувь
Сэтгүүлзүйн шилдгүүдийг тодруулах “Ган үзэг-2018” наадамд шилдэг байгууллагад 26, шилдэг бүтээлд 38, орон нутаг 33, шилдэг редактор 22, шилдэг сэтгүүлчид 37 нэр дэвшигч өрсөлджээ.