4 дүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 103 дахь өдөр бөгөөд он дуусахад 262 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 18, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2409.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 350.30, вон 2.13 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Тахийг сэргээн нутагшуулсан 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 17.00 цагаас “Blue moon” галлерэйд болно.
  2. 10.00 цагт “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяны нээлт болно.
  3. 10.00 цагт Шадар сайдын өрөөнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.
  4. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК 2017 оны 3-р сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 12.30 цагт зарлалаа.
  5. Blue Sky зочид буудлын Diamond танхимд “GovTech” цахим засгийн чуулган болно.
  6. 11.00 цагт Баянзүрх дүүргийн гурван цэцэрлэгт агаар шүүгч хүлээлгэн өгөх ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Ангол улсад Залуучуудын баярын өдөр тохиож буй.
  2. Мөн Японы уламжлалт Такаяама фестивалийн эхний өдөр юм байна.
  3. 2014 онд Зүүн Хойд Нигерт ахлах сургуулийн 276 эмэгтэй сурагч Боко Харам гэх террорист бүлэгт барьцаалагдаж байжээ.
  4. 2010 онд БНХАУ-ын Шанхайд 6.9 баллын хүчтэй газар хөдөлж, ойролцоогоор 2700 орчим хүн нас баржээ.
  5. 1986 онд Бангладешт түүхэн дэх хамгийн хүнд мөндөр /1кг/ орж, 92 хүний амийг авч оджээ.  http://www.unuudur.mn/article/96184

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн