Улс төр

Ирц нь хүрвэл Ерөнхийлөгч чуулганд хаалттай мэдээлэл хийнэ

 МАН-ын дотоод хагарал нь төрийн институц хоорондын, УИХ ба Засгийн газрын зөрчил болсон өдрүүд үргэлжилсээр. Хэрвээ УИХ-ын даргыг даваа гариг гэхэд огцрох өргөдлөө өгөхгүй бол тэмцлийн хурцын хурц хэлбэрийг сонгоно гэсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдэл өнөөдрөөр дуусч байгаа ч, М.Энхболд огцрох өргөдлөө гаргасан үгүй нь, МАН-ын бүлэг дотооддоо ойлголцсон эсэх нь тодорхойгүй байна. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүд нь хуралдаа орж, ирц нь хүрвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганд хаалттай мэдээлэл хийх мэдээлэл байна.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа оролцох эрхтэй юм. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Х.Баттулга яг жилийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын талаар болон бусад асуудлаар мөн хаалттай мэдлээлэл хийж байжээ. УИХ нь томилсон Засгийн газраа удирдаж барахгүй болсон, гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалынхаа үйл ажиллагааг хууль бусаар бойкотолсон улс төрийн үйл явдал нь Ерөнхийлөгчийн хаалттай мэдээллийн дараа механикаар ч боловч түр цэгцэрч магадгүй гэж зарим хүн үзэж байна.

Itoim

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Том ,асуудал ,байхгүй , Ми.Энхболд санаачлагаараа . өргөдлөө ,өгөхөд л асуудал ,цаашаа ,шинэчлэгдэнэ. Өөрийнхөө ,хамаг ,булхиаг ,нуух гэж ,зүтгэж ,байх юм. Их ,хурлын ,гишүүдийн ихэнхи нь,тантай ,ажиллах ,боломжгүй ,байхад ,хуулиар ,заагдсан ,эрхийнхээ ,дагуу огцорох ,нь ,нийгэмд ,өөрт ,нь өлзийтэй.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close