Дэлхийд

Татарстанд эсэргүүцлийн цуглаан болжээ

Өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын Татарстаны БНУ-ын нийслэл Казань хотод 500 орчим иргэн оролцсон эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагджээ. Тэд эрх баригчдад олон зүйл шаардлага тавьсны дотор байгаль орчныг хамгаалах үүднээс Татарстанд хог хаягдал устгах үйлдвэр байгуулахыг эсэргүүцсэн байна.

Мөн татар хэлний статусыг дээшлүүлэх, хууль бусаар хоригдсон хүмүүсийн эрхийг хамгаалахыг эрх баригчдаас шаарджээ. Сөрөг хүчнийхэн, энгийн иргэдийн Миллениум талбайд зохион байгуулсан цуглааны зөвшөөрлийг хотын эрх баригчид олгоогүй тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Цуглааныг зохион байгуулагчид нь сөрөг хүчний Яблоко намын бүсийн тэргүүн Руслан Зинатуллин, Алексей Навальныйн хөдөлгөөний салбарын тэргүүн Элвира Дмитриева, Татарстаны Хууль Бусаар Шийтгүүлэгсдийн Холбооны тэргүүн Надежда Шакирова нар байжээ. Тэмцэгчид татар хэлийг тус бүгд найрамдах улсын бүх үйл ажиллагаанд албан ёсны хэрэглээ болгохыг шаардсан байна.

Мөн Татарын үндэсний их сургууль байгуулахыг эрх баригчдаас шаарджээ. Татар хэл нь Орос хэлний хамт Татарстаны албан ёсны хэлд тооцогддог. Өнгөрсөн онд Татарстаны тэмцэгчид татар хэлний хичээлийг сургуулиудад заавал заадаг болгох, төрийн албан хаагчдыг татар хэл заавал мэддэг байлгах шаардлагуудыг Москвад тавьж байв.

DWfUWeVW4AARzAu Татарстанд эсэргүүцлийн цуглаан болжээ

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close