УИХ-ын чуулган арванхоёрдугаар дугаар сарын 6-ны үдээс хойших хуралдаан, 7-ны үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирээгүйгээс болоод хуралдаж чадсангүй. Ашигт малтмалын тухай хууль хоёр өдрийн турш хэлэлцэгдсэнгүй. УИХ-ыг ард түмэн сонгодог. Засгийн газрыг УИХ томилдог. Гэтэл Улсын Их Хурлын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар явуулахгүй, хоёр өдрийн турш бойкотлож байна. Бензин шатахууны үнийн нэмэгдэл, валютын ханшийн өсөлтийн асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Нэр дэвшүүлж, өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орлоо.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв.

Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ бэлэн байна. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх ёстой. Цаг агаарын байдал хүндэрч, өвөлжилтийн байдал ч амаргүй байх шинжтэй боллоо. Улс орны хэмжээнд уламжлалт мал тооллогын ажил эхэллээ. Энэ мэт олон ажил, арга хэмжээг Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдолттой холбоотой асуудлаар ямар ямар арга хэмжээ авах гэж байгаагаа УИХ-д танилцуулж ажиллах ёстой.

Тийм учраас Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг би шаардаж байна. Төр тогтвортой байх ёстой. Үүний төлөө би ажиллана. Төр тогтвортой байж гэмээнэ түмэн олон тайван амгалан ажиллаж, амьдрах үндэс бүрдэнэ.

Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогуудыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ хэмээн олон түмнийг цочирдуулах уриалга лоозонг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Түүнчлэн “60 тэрбумын” гэх хэргээр ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар тараасан асуудлыг дарах оролдлого, сурталчилгааг ихээр хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой гэж үзэж байна.

“60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. УИХ-ын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна.

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, саналаа бичгээр, албан ёсоор тавь. Хэвлэл мэдээллийн PR болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явагдах учиртай. Бид хуульд нийцсэн үйл ажиллагаа л явуулах ёстой.

Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын хоёр өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйд би ард иргэдээсээ уучлалт хүсье” гэлээ.

By updown

6 thoughts on “М.Энхболд: Ёс зүйн дэд хорооны ирц бүрддэггүй юм бол ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөл”
  1. Их,хурлын,дэг ,зөрчсөн ,тэгээд гишүүдийн ,талаас илүү нь их,хурлын ,даргатай ,хамтарч ,ажиллахгүй ,гээд,байхад,,шинэчлэлийг ,зогсоох,зорилготойгоор муйхарлаад байдаг. Яасан ,дүүрчихсэн олигархи, бэ. гишүүд ,нь ,тоохгүй,даргыг,ард,олон,яаж, сонгох,бэ.

  2. Гишүүдийн талаас илүү нь тантай хамтарч ажиллахгүй гээд байхад “Би дарга байх ёстой” гээд муйхарлаад байдаг, тэгсэн мөртлөө хурлаа хуралдуулж чадахгүй, өөрийн хариуцсан ажлаа хийж чадахгүй бусдаас шалтаг хайж байхаар ажлаа өгчихөд юу уначих гээд байгаа юм бол доо.

  3. Асуудал өөр дээр нь байхад өөр тийшээ үсчээд бх юм энэ хужаа Энхболд.Энэ албан тушаалаас мултарвал дээлээ нөмрөх нь тодорхой учраас үхэн хатан үзэж бн дааа

  4. Zochin Uur deeree asuudliig tavibal unachih uchraas busdaas haigaad bgaam,bas tegeed oligtoihon beldej ugsun shefii baihgui bolohoor hariulj chadahgui Unana sh dee

  5. Өмхий хятад үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр ёстой нэг шившигээ тарьж байнадаа,чиний дарга гэж юу байхавдээ,хар нутаг дээр хаягдсан өрөөсөн,өгөршсөн муу гутал л гэсэн үг,гэр орныхон нь энэ нэг юмаа татаж авдаг болоосой

hegiin abilgagch be?....-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн