09:00 цагт: ГХЯ-нд “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум болно.
09:00 цагт: МУИС-ийн Номын санд “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно.
09:00 цагт: Соёл, урлагийн газарт “Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл” сургалт, семинар болно.
09:00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны хамгааллын менежментийг хэрэгжүүлэх” сургалт болно.
09:30 цагт: МУИС-ийн хичээлийн I байранд “Монгол дахь Буддын судлал ба нийгэм-Улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” эрдэм шинжилгээний бага хурал болно.
09:30 цагт: “G-Mobile” компанийн төв байранд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо ба Санхүүгийн зохицуулах хороо” чөлөөт уулзалт болно.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүний эрх хөгжил төв, Эмнести интернэйшнл, Хил хязгааргүй алхам, “Оюутолгойн хяналт” ТББ-аас Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд хамтран төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд тус газрын хэлтсийн дарга нар оролцоно.
12:00 цагт: Сонгуулийн ерөнхий хороонд “Ард түмний хяналтын төв”-ийн нээлт болно.
14:00 цагт: “Пума” зочид буудалд “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” хэлэлцүүлэг болно.
14:00 цагт: Дүнжингарав худалдааны төвийн дэргэдэх төмөр замын 407-р км-ын гарам дээр УБТЗ, Тээврийн цагдаагийн албаны ТЗЦГ-ын ажилтнууд төмөр замын гарам дээр зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгнө.
17:00 цагт: “Тэнгис” кино театрт цахим орчны зохистой хэрэглээг уриалсан “Кибер сүлжээ” уран сайхны киноны нээлт болно.
18:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Транспэрэнси Инт Монгол” байгууллагаас авлигалын гэмт хэргийн эсрэг тэмцэж буй иргэдэд олгодог “Transparency Award” шагнал гардуулах ёслол болно.