Цармын бүргэдийн хөл гэмтэж нисэх чадваргүй болсон байсныг эмчилж ан агнуурын мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар өчигдөр (2017.04.12) Богдхан уулын дархан цаазат ууланд тавьж нисгэлээ. Сүхбаатар дүүргйин “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн мэдээлэл иргэнээс Нийслэлийн шуурхай 310005 утсанд иржээ. Энэ дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь бүргэдийн хөлний яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж турж эцсэн байдалтай байжээ.
“Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан гэмтсэн бүргэдийг зориулалтын газарт эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч 11 хоногийн турш тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээсан байна. Тус байгууллагаас мэдээлэл өгсөн, асран тэнхрүүлсэн иргэдэд талархал илэрхийлж байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газарт болон Шийслэлийн шуурхай мэдээллийн утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриаллаа.
Жич: Цармын бүргэд нь махчин шувууны нэг төрөл болох шонхортны багт багтдаг. Биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг. Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг. Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болох бөгөөд 25-30 насалдаг байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.