ОХУ, Украины хооронд үүссэн асуудал намжаагүй байна. Украин дайны байдал тогтоосноосоо хойш цэргийн тоног төхөөрөмж туршив. Тус улсын Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлийн тэргүүн Александр Турчинов “Одессийн ойролцоох туршилтын талбайд пуужин туршлаа” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, үүгээр Азов, Хар тэнгисийн эргийн хамгаалалтыг бэхжүүлэх аж. Энэхүү үйлдлийг ОХУ-ын Төрийн Думын орлогч Андрей Козенко “айлган сүрдүүлэх ээлжит оролдлого” хэмээн нэрлэжээ. Украины Ерөнхий сайд Владимир Грисман өчигдөр (2018.12.05) улс орны хэд хэдэн бүс нутагт тогтоосон дайны байдлыг цуцлах боломжтой гэж мэдэгдэв.
Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Киевт сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрэв бидэнд ямар нэгэн аюул заналхийлэл учрахгүй бол дайны байдлаа үргэлжлүүлэх шаардлагагүй юм” хэмээн хэлжээ. Үүнээс өмнө тус улсын Дээд Радын депутат Иван Винник “ОХУ-ын гадаад нөхцөл байдал хэвийн бус байгаа үед дайны байдлаа цуцлахгүй” гэж хэлсэн билээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн бариад байгаа талаар тус улсын парламент дахь Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ирина Луценко мэдээлсэн. Зөвшилцөх хурлын үеэр тэрээр “Парламент дэмжинэ гэж бодож байна” гэж хэлжээ.
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Порошенко тус улсын Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалахын зөвлөлийн уг гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон байв. Гэхдээ тэрбээр гэрээг бүрмөсөн цуцлах бус, дахин сунгахгүй байх шийдвэрийн тухай яригдаж байгааг тайлбарлажээ. Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа Москва болон Киев хоорондын санал зөрөлдөөн улам даамжирсан юм. Украины тал ОХУ-тай байгуулсан хэдэн арван гэрээгээ цуцалж, дайны байдал зарласнаас гадна Оросын эрэгтэйчүүдийг тус улсад зорчихыг хориглож, бусад хэд хэдэн арга хэмжээг авсан билээ. Москва “Дээрх гэрээний хугацааг сунгахгүй байх нь хор хөнөөлтэй алхам” гэж мэдэгдээд, ийм шийдвэр гаргасанд харамсч буйгаа илэрхийлсэн юм.
ОХУ болон Украин найрамдал, хамтын ажиллагаа болон түншлэлийн тухай гэрээнд 1997 онд гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь “харилцан бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, маргааныг тайван замаар зохицуулах, хүч хэрэглэхгүй эсвэл эдийн засгийн болон өөр арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан” талуудын стратегийн түншлэлийг бэхжүүлж байв. Гэрээний хүчинтэй хугацаа 10 жил бөгөөд хэрэв талууд эсэргүүцэхгүй бол цаашид автоматаар сунгагдах нөхцөлтэй аж.
Украины “Бердянск”, “Никополь”, “Яны Капу” нэртэй гурван хөлөг онгоц Арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-ын хилийг зөрчиж, тус улсын нутаг дэвсгэрийн усанд орж, зогсохыг шаардсан шаардлагыг тоогоогүй тул зэвсэг хэрэглэн, хөлөг онгоцуудыг саатуулсан бөгөөд одоо Керчид байгаа юм. Өөрөөр хэлбэл, Украины хөлөг онгоцууд Крымыг Орост нэгдэхээс бүр өмнө Оросынх байсан нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ. Керчийн хоолойд болсон энэ өдөөн хатгалгад Украины тусгай албадын ажилтнууд оролцсон байдаг. Усан цэргүүд болон хөлөг онгоцонд байсан Украины аюулаас хамгаалах албаны бүрэн эрхт төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг үүнийг харуулжээ.
Тэд хил зөрчсөн гэдгээ мэдэж байсан, ингэх тушаал өгсөн гэдгийг цөмөөрөө нотлосон байдаг. Керчийн хоолойд Украины хөлөг онгоцууд будлиан гаргасныг Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбарлахдаа “Крымын гүүрийг устгана хэмээн сүрдүүлж байгаатай холбогдуулан Оросын тал аюулаас хамгаалах өндөржүүлсэн арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн билээ. Тэрээр “Ялангуяа Керчийн гүүрийг дэлбэлж, устгахыг уриалсныг харгалзан Оросын тал аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авсан” хэмээн мэдээлж байв.
Эх сурвалж: Вести
10 comments
Ха ха ха ёстой сүүлийн үед байгаагүй хошин мэдээ бүр элэг хатах нь Украйн ямар Хойд Солонгос биш дээ. Прошенко ахын дүү зүгээр л чихэрээ зар. Сэм ахтай нийлээд өөдөлсөн улсыг би мэдэхгүй.
Ёстой доо! Бүүр голыг нь олоод хэлчихлээ…ХЭ ХЭ
chi medehgui yamniihaa tuluu ineeh hereggui uchir ni chi uuriiguu tolind haraad shooldog hoshin shogtoi adil yam
нэг жижигхэн пуужингаар хэнийг айлгана вэ. гүүр дэлбэлэх гээд байгаа юм биш үү
Orosuud uursduu ailgah taktik heregledeg tiim bolood ukrainii turshiltiig ailgah gej bn gej shogloj bn gants puujingiin turshilt hiigeed ailgah ni ch haashaa yam orosuud aigaad bh ni ch yu yam tiim zorilgoor turshilt hiigeegui ni oilgomjtoi herev hoid solongos puujin hiij chadaj baigaa bol ukrainuud chadah ni todorhoi uchir ni zuvlultiin ueiin puujingiin tehnologiin gol yamiig ni ukraind hiij baisan yam
Поошиг Прошенко алиалж дуусахгүй юмөө.
Оросын талын мэдээллийг хуулаад тавьсан байна.Украны хөлөг онгоцнууд руу гал нээж,хэдэн хүнийг шархдуулж хөлөг онгоцуудыг саатуулсан явдалд олон улс оросыг буруушааж суллахыг шаардаж байгаа.
Дэлхийн улс гүрнүүд энэ зэвсэглэлээр хөөцөлдөж тэнэглэхээ болимоор юм.Түүний оронд эх дэлхий байгалийнхаа төлөө мөнгө хаяж өрсөлддөг болоосой.Дэлхийн нууцууд,харь гаригийн нууцууд,ангараг болон одон орны нууцуудыг тайлж “тэмцэлдээсэй.”
Агуу орос орон АНУболон укрианд тэгж тэгж бөмбөгдүүлэх орс улс байхгүй болж баларахав дээ
Агуу орос орон АНУболон укрианд тэгж тэгж бөмбөгдүүлэх орс улс байхгүй болж баларахав дээ