Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2018-12-05 10:41
tosk

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал асан А.Гантулгыг “Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллагдагчаар татаад байсан. Эл хэрэгт мөн Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг юм.

Тэгвэл А.Гантулга, Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтан дор шүүхэд шилжүүлжээ.