Д.Сарангэрэл: Гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

Амаржихаар ирсэн эмэгтэйг тасаг андуурсан гэх шалтгаар гадаа автомашинд төрөхөд хүргэсэн асуудлаар өчигдөр (2018.12.04) нэлээд шуугисан. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй үйлдэлд олон нийт маш их дургүйцлээ илэрхийлж буй. Харин энэ талаар салбарын сайд Д.Сарангэрэл цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохоо мэдэгджээ. Тэрээр “ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно.

Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно.” гэсэн байна.

Цалингаа нэмүүлэхийг шаарддаг эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагааны доголдол энэ мэт байдлаар илэрч, олны бухимдлыг төрүүлсээр байгаа бөгөөд хариуцлагын тогтолцоог энэ салбарт чангатгах хэрэгтэй гэсэн сэтгэгдлийг олон нийтийн зүгээс байнга хэлж, сануулж байгаа юм.

8 thoughts on “Д.Сарангэрэл: Гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

  1. й 2018-12-05 11:20 at 11:20

    Сайдаа ч хат балай авгай

    Хариулах
  2. иргэн 2018-12-05 11:47 at 11:47

    ийм Хариуцлаггүй байж бас Цалингаа нэмүүлэх гэж Жагсаж цуглацгаана Уг нь эхлээд Сахилга хариуцлага дээшлүүлж Ёс суртахуун харьцаандаа өөрчлөлт гаргаж байж Цалин энэ тэрээ Нэмүүлнэ гэсэн бол арай Үнэмшилтэй Иргэд ч Дэмжих байлаа шүү дээ Үе үе Өвчтөн үйлчлүүлэгчидээ Гомдол чирэгдэл учруулж Асуудал дагуулдаг байж яаж Та нарын ажил сайжирч Цалин чинь нэмэгдэхэв дээ Иргэд ч Дэмжихгүй шүү дээ Эмч Эмнэлэгийнхэн Та нар Өргөсөн тангарагтаа Үнэнч биш шүү дээ

    Хариулах
  3. zochin 2018-12-05 12:22 at 12:22

    sarangerel uuchlalt guisan bolood l boloo vu uhamsartai tom ulsuudiin jishgeer bai l daaa ogtsroh heregtei shd

    Хариулах
  4. zochin 2018-12-05 12:36 at 12:36

    buun botoks bolson hun bna.huuhnuudee nuurendee eldviin yum bitgii shahuul daa. nuurnii helber aldagdsan bna. ug n origooroo bol saihan emegtei haragdaj baisan.

    Хариулах
  5. зочин 2018-12-05 14:01 at 14:01

    Угаасаа эх нялхст маш хариуцлагагүй хүмүүс ажилладаг юм билээ.Гүндалайг сайд байх үед жирэмсэн охин маань маш их цус алдаад бид маш их айж сандралдаж, шөнө очсон чинь унтацгааж байсан, асрагч авгай нь загнаж аашлаад хөдөлж өгдөггүй…Би аргаа бараад сайдад чинь утасдаж хэллээ, би багш нь байна гэж байж нэг юм арай чамай дуртай дургүй хөдөлж байсан, түүнээс хойш бид нэг ч зүглээгүй, хүүхдийнхээ амь насыг алдахын байна лээ, маш аюултай газар.Сайд ,дарга нар нь энэ тал дээр тодорхой арга хэмжээ авдаггүй болоод л ийм байгаа юм, ийм ч байсан,Сарангэрэлээ.

    Хариулах
  6. зочин 2018-12-05 16:29 at 16:29

    Сайд яваад өгөөч ээ, үнэхээр мэргэжлийн бус учраас салбар уналтанд ороод байна ш дээ

    Хариулах
  7. санаа зовсон иргэд 2018-12-05 19:38 at 19:38

    Балай авгай өнөөдөржөнгөөл буруутай хүнд хариуцлага тооцоно гэж үлгэр ярьлаа,эмнэлгийн дарга нь энүүнийг бодоход эмч мэрэгжилтэй,эрэгцүүлэх ухаантай юм болохоор огцорхоо мэдэгдсэн байналээ,энэ авгайг зайлуулах нь олон хүний амь аврах гарц мөн болохыг ЕС Хүрэлсүх минь ухаарч анхаарч үзээсэй.

    Хариулах
  8. ?! 2018-12-06 08:44 at 08:44

    Гэрээ андуураад хөрш айлдаа ороод авгайтай нь унтчихжээ, мэдээд уучлал гуйгаад гэртээ харьжээ, эхнэр нь уурлаад салаад явжээ. Хөрш эмэгтэйн буруу юу …?!

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн