Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай болон Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн зарим сайд нарын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
№ | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН |
1. | Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай* | Г.Занданшатар |
2. | Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай | Н.Цэрэнбат |
3. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Ц.Нямдорж |
4. | Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай | Ц.Нямдорж |
5. | Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай | Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар |
6. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай | Д.Сумъяабазар |
7. | Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах тухай | Д.Сумъяабазар |
8. | Бусад асуудал* | У.Хүрэлсүх |
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ | ||
9. | Гадаад харилцааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар олон улсын үзэсгэлэнд оролцсон дүнгийн талаар | Д.Цогтбаатар,
Д.Сумъяабазар |
10. | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | С.Чинзориг |
11. | Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар | Д.Сумъяабазар |
12. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Д.Сумъяабазар |
13. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.Сумъяабазар |