Хоёр даргад авлига өгсөн хэргээр 20-иод бизнес эрхлэгч шүүгдэнэ Нийт 20 гаруй аж ахуй нэгжээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга асан Б.Аззаяа, Дотоод хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад, прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн байгаа юм.

Энэ хэрэгт 20 гаруй аж ахуй нэгж, компани холбогдсон байгаа бөгөөд тэднийг хохирогч биш гэж хуулийнхан үзжээ. Учир нь Экспорт, импортын тусгай зөвшөөрөл авах гээд дээрх хоёр дарга нарт хахууль өгсөн гэх үндэслэлээр буруутгагдсан 20-иод бизнес эрхлэгчийг хоёр даргын хамт удахгүй шүүх гэж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн