09:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэлнэ.
09:00 цагт: ХСИС-ийн “Эрдмийн танхим”-д “Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” онол практикийн бага хурал болно.
09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд АТГ-аас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг зохион байгуулна.
09:30 цагт: МҮХАҮТ-д “Хүнд суртлын индекс” судалгааны баг 2000 гаруй аж ахуйн нэгжид хийсэн үнэлгээгээ танилцуулна.
09:30 цагт: МУИС-ийн Номын санд “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хуульчдын чөлөөт хэлэлцүүлэг болно.
09:30 цагт: “Номадик бизнес центер”-т БСШУСЯ-наас соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил” сургалт зохион байгуулна.
10:00 цагт: Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
10:30 цагт: Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал болно.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Сэлбэ голын эх болох Их бага баянгийн явган аяллын замын нээлт болно.
15:00 цагт: Корпорейт конвейшн центрт “Алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын чуулган” болно.