Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн С.Батаагийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлжээ. Өнгөрсөн даваа гаригт (2017.04.10) Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд ихэр хүүхдүүд эрүүл хэвийн төрсөн бөгөөд энэ бол маш ховор гэдгийг эмч нар хэлж байна.
Ээж Н.Мөнхзаяагийн биеийн байдал сайн байгаа аж. Анх төрсөн нь 2.2, дараагийнх нь 2.0, хамгийн бага нь 1.9 кг жинтэй гэнэ. Гурван ихэр хүү төрсөнд ар гэрийхэн нь ихэд бэлэгшээж байгаа юм.
С.Батаагийн ам бүл наймуулаа болсон байна. Том хүү Б.Амарбаяр нь одоо есөн настай, дунд охин Б.Нандин-Эрдэнэ долоон настай, бага охин Б.Амин-Эрдэнэ гурван настай аж.