Шатахууны үнийг бууруулахаар тохиролцжээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнөөдөр (2018.12.04) шатахууны үнэ болон ам.долларын ханшийн өсөлтийн асуудлаар Монголбанк болон нефть импортлогчийн төлөөлөгч нартай уулзаж, тодорхой асуудлуудад тохиролцоонд хүрчээ. Үүнд:
1. Ирэх баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах,
2. Аравхоёрдугаар сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр бууруулах,
3. Автогазын үнийг өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр бууруулах,
4. Долларын ханшийг маргаашаас эхлэн үе шаттай бууруулахаар тохирчээ.
Уулзалтын үеэр ХГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой” гэжээ.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа яриад байгаа тал бий шүү” гэжээ.