Санхүүгийн зохицуулах хороо холбогдох хууль, журмаар тавигддаг шаардлага, шалгуурыг хангаж ажиллаагүй “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.
Мөн “Чандмань андууд” ХЗХ, “Арвин мэлмий” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Ивээлт-Инэл ХААБ”, “Рояал кашимер ХААБ”, “Танандээж трэйд ХААБ”, “Увс таван эрдэнийн ундарга ХААБ” ХХК-уудын хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Буянт хадгаламж”, “Ялалт инвесмент”, “Мөнгө ундрага наран”, “Их наран бүтээлч залуус”, “Өөдлөх кредит” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.