Дөнгөж саяхан БСШСУ-ны сайд Ц.Цогзолмаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн хэмээн Ерөнхий сайдад хэлсэн талаараа хэвлэлийн хурал хийсэн. Түүний хүсэлтэд Ерөнхий сайд хариу өгөхөөр болж үлдсэн бол Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн байна.
Я.Содбаатар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайдын нарын нэг. Ерөнхий сайдын дотны найз юм. Удахгүй УИХ эдгээр сайд нарыг чөлөөлөх, огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэхээр болж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын дөрвөн сайд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.
1 comment
СОДБААТАР ЗӨВ АЛХАМ ХИЙЛЭЭ,