Л.Болд, Д.Мурат хоёрын УИХ-д нэр дэвших эрхийг хасч, Ж.Батзанданг АН-аас хөөлөө

2018-12-03 12:57
47571301_2523256167717062_7848450780888563712_n

АН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр (2018.12.03) хуралдаж, хурлын дараа АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ЕНБД Ц.Туваан нар хэвлэлийн хурал хийлээ. Тэд ЖДҮДС-аас их хэмжээний зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын үйлдлийг буруушаагаад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганд оролцохдоо түүнийг дэмжсэн санал өгсөн Л.Болд, Д.Мурат хоёрт АН-ын дотоод журмын дагуу УИХ-д нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хассан. Харин Ж.Батзанданг АН-ын гишүүнээс хасав хэмээн мэдэгдэв.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганаас өмнө АН-ын нэгдсэн байр суурь тодорхой болсон. Үүнийг дагаж мөрдөхийг бүх гишүүдэд сануулсан ч тэд ийм зүйл хийсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан гэв.