УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдах ёстой ч МАН-ын бүлэг хуралдахгүй гэнэ. Тус бүлгийн хувьд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал дээр саналаа нэгтгэх шаардлагагүй гэж үзжээ.
Харин АН-ын бүлэг хуралдах бөгөөд ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.