Завхан аймаг автозамын хөдөлгөөнөө түр хаалаа

Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж, орон нутгийн замд зорчиход хүндрэл үүсч болзошгүйг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгвэл  Завхан аймгийн Улиастай сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12:00 цагийн үед  байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хаажээ.  Тодруулбал Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу тус аймгийн Улиастай сум, сумдын нутгаас гарах бүх замын хөдөлгөөнийг хаах тушаал гаргасан байна. Өнөөдөр Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн