УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн О.Содбилэг асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Нефтийн үйлдвэр бариулахгүй байгаа хүмүүс байна О.Содбилэг ээ! гээд байх юм. Би чинь нефтийн салбарт танхимд сууж байгаа гишүүдээс хамгийн олон жил ажилласан туршлагатай хүн. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болчихоосой гэж хамгийн их ажиллаж явсан хүн. Танд хаанаас ийм мэдээлэл ирээд ийм юм яриад байгаа юм бэ? Манай улс 2008 оноос хойш Казакстан, Кувейтээс газрын тос авах асуудал яригдаж явсан. 2012 он хүртэл энэ асуудлыг би хөөцөлдөж явсан юм. Үндэсний компаниудын нэгдэл болгоод “Монгол Ойл Газ” гэж компанийн даргаар нь би томилогдоод Монгол Улсын тухай үеийн бүхий л дэмжлэгээр нефть шатахуунаа шийддэг ажил дээр нь явсан юм. Та энэ асуудлыг мэдэж байсан л байх гэж бодоод байх юм. Үндэсний компаниуд руу ингэж дайрч болж байгаа юм уу? Яагаад гэвэл үнийг тогтоохдоо Засгийн газартай ярьж байгаад тогтоодог шд. Ямар нэгэн монополь байхгүй шд. 20 гаруй компани өрсөлдөөнтэй ажилладаг. Ганцхан санал нийлж байсан асуудал бол Казакстан, Кувейтээс нефть оруулж ирэх асуудал байсан. Тэгээд дараа нь Монголдоо үйлдвэртэй болъё гэж ажиллаж ирсэн.
Хоёрт, ЖДҮХС-гаас зээл авсныг нь Ерөнхий сайд мэдэж байсан юм байна. ХАА-н сайдаа гурван ч удаа дуудаж аятайхан байгаарай гэж хэлж байсан гэнэ. Асуудал байсан юм байна. Ч.Хүрэлбаатар сайд ч мэдэж байсан юм байна. Тэгвэл Төрийн сангаас нь гарч байсан мөнгөн дээр яагаад хяналт тавиагүй юм бэ? Эрсдэлтэй байсан юм бол яагаад явж явж сайд нар дээрээ оччихсон юм бэ? Яагаад ЖДҮ-гч нарт очихгүй байгаа юм бэ гэж л асуугаад байгаа юм. Тэгээд асуулт асуухаар намын даргадаа, Ерөнхий сайддаа зэмлүүлэх нь хүнд байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Холбогдсон сайд нар нь өөрсдөө хариулчихна биз. Ерөнхий сайд ЖДҮ-г хамгаалж өмгөөлөөд байсан юм, зохион байгуулалттай тараасан асуудал ерөөсөө байхгүй. Байвал би өөрөө шууд огцорчихно. Зарим нэг компанийн улсаас хэдэн тэрбумаар нь идэж уусны дэргэд энэ бол жижиг асуудал шүү. Үнэхээр зээл аваад хууль бусаар зарцуулсан сайд гарвал огцруулаад өгье гэж байгаа шдээ. Нефтийн үйлдвэрийг та нар бүгд дэмжих хэрэгтэй. О.Содбилэг ээ. НИК гэж компанийг та нар хувьчилж авсан шүү. Монголын ганц өмч байсан. Та нар бензин шатахууныхаа үнийг хямдруулаарай. Та нар хувиараа зарж байгаа шүү. Засгийн газар гаалийн онцгой татварыг чинь тэглээд өгсөн. Та нар амаараа гартлаа баяжчихсан. Та нар сэтгэл гаргаад өөрсдөө жоохон алдагдалтай ч гэсэн бензинийхээ үнийг жоохон хямдруулаад өг л дөө. Тэгвэл ард түмэн алга ташаад чамайг дахиад сонгож магадагүй шүү. Тэр Цагаан суваргыг буцаагаад өгчихөөрэй Н.Номтойбаяраа. Та нарыг юм хийж байгааг мэдэж байгаа. Б.Нямтайшир гуай их хөдөлмөрч хүн. Би очиж үзсэн. Би аавын чинь талаар огт яриагүй байна. Чиний талаар л ярьж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: О.Содбилэг гишүүн ЖДҮ-гийн талаар мэдэж байсан уу гэж яриад байна. ЖДҮ дээр Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар бол 2018 оны төсөв дээр огт мөнгө тавилгүй төсвийг өргөн барисан. 2018 оны төсвийг 2017 онд өргөн барисан. Дараа нь 2019 оны төсөв дээр өргөн барихдаа ЖДҮ-ийн сан дээр мөнгө тавиагүй. Ингээд хоёр жил дарааллаад мөнгө тавилгүй ирсэн. Энэ сангийн 2012-2017 оны үйл ажиллагаан дээр шалгалт хийж үзсэн. Хамгийн үр ашиггүй байдлаар энэ мөгнө олгогдож байна гэж үзсэн. Арилжааны банкаар явж байсан механизмыг 2016 оны арваннэгдүгээр сард яамд олгохоор оруулаад ирсэн. Ийм хоёр зүйл хийгдэж байсан. Тийм учраас ЖДҮ-ийн зээлийн сангийн мөнгийг оновчтой хэлбэрээр олгох хэрэгтэй гэсэн зарчмын үүднээс бид мөнгө тавихгүй оруулж ирж байсан. Тэгэхээр үүнийг засаад явах учиртай. Төрийн сангаар орж гарч байгаа гүйлгээг Сангийн яам хянах ёстой гэж байна. Хэдэн арван сая гүйлгээ хийгдэж байгаа. Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдөө мөнгөө хариуцна, тэрэн дээрээ хяналтаа тавиад явах учиртай.
Ийнхүү чуулган завсарлаж, үдээс хойш 15:00 цагаас үрэглжлэхээр боллоо.