Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн хэлсэн үг.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Даваасүрэн бид хоёр Сү.Батболдыг огцруулах гээд өрөөнд нь ороод сууж байсан. Энэ зөв байсан. Дараа нь хэчнээн улсуудад хариуцлага хүлээх шаардлага тавиад явлаа.
Өнөөдөр гэтэл гэдэс гүзээгээ гаргах дээрээ тулах юм. Энэ бол сүр болоод байх асуудал биш. Үнэхээр нодлин ЗГ-ыг огцруулаад МАН тэхий голоороо тас үсэрсэн. Тэгээд Ерөнхий сайдыг томилох асуудалд би ганцаараа орж ирж байсан. Тэр үед Ерөнхий сайдад, нийгэмд алдагдаад байгаа шударга ёсны зарчмыг тогтоох том хүлээлт байна гэж би хэлж байлаа. Нэг жилийн хугацаанд ахисан юм алга.
Бид улс орныхоо төлөө үйл ажиллагаанд хоёр гараа өргөөд дэмжинэ шдээ. Засгийн газарт багтаж байгаа нөхдөөс элдвийн юм гарах юм аа. Зодоон, алаан хядаан. Хөдөө аж ахуйн сангаас авсан мөнгөө төлөөд явж байна гэж байгаа. Тэгээд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Дор дор нь арга хэмжээг нь авмаар байна. Энд ЖДҮ биш өөр олон хариуцлага тооцох олон хүн байна. Яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ?