Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдийн хэлсэн үг.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Ц.Гарамжав гишүүнд Сэлэнгийн ард түмэн танаас болоод шороотой ус ууж байгаа шүү гэдгийг дамжуулж өгөхийг хүссэн. Төрийн гурван өндөрлөг, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нарын үгийг бүгд анхааралтай ажигладаг. Тийм учраас алдаатай үг үйлдэл гаргаж огт болохгүй.
Засгийн газар валютын зохицуулалтыг хийх ёстой. Үүнийг хийсэн хойноо одоо Монголбанк яачихав гэдгийг ярих ёстой. Ерөнхий сайд аа, та хэрэв огцрохгүй үлдвэл Сангийн сайдаа соль. Тань шиг төрийн мөнгийг хулгайлсан банкуудтай тэмцэж байна гэж хэлсэн үгнээс чинь ичиж байна. Хав дарсан мөнгө чинь яаж эргэлдүүлэх гээд байгаа юм бэ? Зээлийн хүү буурахгүй асуудалд та ч нэмэр болоод байна.
Та Ерөнхий сайдаа зөв бодлогоор хангаж чадаагүй учраас валютын ханшаа барьж чадахгүй байгаа юм. 60 тэрбумын асуудлаар нэг зүйл хэлье. Өнөөдөр өгсөн хүн нь хариуцлага хүлээдэггүй хууль үйлчилж байгаа. Батзандан гишүүнээс уучлалт гуйж байна. Ганцхан хүний нэр дурьдсандаа уучлалт гуйчихъя.
1 comment
Эрдэнэбат таныг дэмждэг шүү, жинхэнэ Төрийн хар хүн