2018-11-29 10:241min00

Монголын хөлбөмбөгийн холбоо “AFC Awards-2018”-ын шагнал хүртэв

nreegui

Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах “AFC Awards-2018” зохион байгуулагдаж Монголын хөлбөмбөгийн холбоонд 2018 оны “Aspiring association of the year” хэмээх шагнал гардуулжээ. МХБХ-ны үйл ажиллагаа, идэвх зүтгэл, удаан хугацааны ажлаа үнэлүүлж энэхүү “Aspiring association of the year” буюу оны шилдэг амжилт нь ахиж яваа холбооны шагналыг хүртээсэн байна.

Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны тус хүндтэй шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардуулан баяр хүргэж, Монголын хөлбөмбөгчдөд амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй