Мягмар гарагийн /2018.11.27/ орой Латвийн Рига хотын оршин суугчид өвлийн улиралд ховорхон тохиодог байгалийн үзэгдлийг ажиглах онцгой боломж тохиов.
Орон нутгийн цагаар 23.00 цагийн орчим Рига болон Юрмала хотын тэнгэрт “цасны” хэмээх цахилгаан цахиж, тэнгэр дуугарчээ. Латвийн улсын гал түймэртэй тэмцэх, аврах алба “цасны” аянга, цахилгаан цахих үеэр ямар нэгэн аюул, осол гараагүй гэж мэдэгджээ. Өвлийн саруудад аянга бууж, цахилгаан цахих үзэгдэл ховор тохиодог гэнэ.