Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргасан. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Тэрээр:
-Д.Хаянхярваа гэж Дарханаас ирсэн нэг нөхөр аймгийн дарга байсан, миний удирдлага дор ажиллаж байсныг би санадаг юм. Надад заах нь яах вэ Хаянхярваа. МАН-ын 65-ыг хоёр хуваасан хүн бол чи. Ажил хийдэггүй, хов зөөнө. Нас намбандаа байж чаддаггүй.
Та нараас би айна гэж байхгүй шүү гэдгээ дахиад хэлчихье. Та нар тийм сайхан үмүүс биш шүү. Энэ дотор хулгайч нар сууж байгаа шүү. Наймаачид сууж байгаа. ЖДҮ гэж юм гарч ирж, янз бүрийн пиар хийж Засгийн газрыг хөмрөх гэж байгаа юм байна л даа. Би ЖДҮ-г зөв үедээ гарч ирлээ гэж бодож байгаа. Цаашдаа сайн илрэх байх. Хаа хаанаа сургамжтай юм болсон. Би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай санал нэг байгаа.
Өнөөдөр та хэд сайхан болж харагдахгүй. Шударга үнэний туйл болчихсон юм шиг ярьдаг юм. Би та хэдийгээ хэн нь хэн бэ гэдгийг мэднэ шдээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг чинь ч мэднэ. Би өнөөдөр намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг өнөөдөр бүр сайн ойлголоо. Төрөө цэвэрлэх ажил эхлээд явж байгаа. Энд байгаа зарим нөхөд дахиад МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Энийг эртхэн шиг дахиад хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй. Надад намын олон түмэн, ард түмэн бас байна.
Нефтийн үйлдвэрийн бизнес хийдэг нөхөд битгий нефтийн үйлдвэрийг нураачих гээд байгаарай, Содбилэг ээ!Нефтийн үнийг ихэсгэж байгаа хүмүүс та нар шүү. Ард түмний өмчийг “шааж” байгаа хүмүүс та нар шүү. Насаараа та нар бензиний жижиглэнгийн наймаа хийж баяжсан хүмүүс та нар шүү. Өөрсдөө хулгайч байж бусдыг бас хулгайч гэж яриад хэрэггүй. Цаг нь болохоор би цаашид зөндөө олон юм ярина. Би бол шударга ажиллаж байгаа гэж бодож байгаа. Зарим хүмүүстэй би хариуцлага тооцож чадахгүй байна. Тэр эрх зүйн орчин нь надад байхгүй байгаа юм. Спикер М.Энхболдоос эхлээд хүмүүс хууль хяналтын байгууллагынхныг шударга ажиллах боломжийг нь хангаж өгөхгүй байгаа юм. Тийм учраас би та нарыг огцор гэсэн, тэрний хариуд та нар Засгийн газрыг огцруулах тухай асуудал ярьж байгаа юм. Би худлаа яриагүй шүү. Цаашдаа ч би энэ байр суурин дээрээ хамгаас хатуу зогсоно за юу гэсэн юм.
8 comments
засгийн газрыг огцруулах шаардлагагүй МАН- г Хүрэлсүхээс өөр хэн ч цэвэрлэж чадахгүй Нам цэвэрлэгдэх цаг нь болсон Манай нам цэвэр ариун байх ёстой түүхэн гавъяатай нам шүү Хүрэлсүхийг намын дарга байх үед л цэвэрлэхгүй бол цаашид хэний хүү хэнгуй ч цэвэрлэж чадахгүй Энхболдоо чи эр зориг гаргаад ард түмнийг хүндэтгээд УИХ- н даргаа өгчихөөч юунаас нь айгаад байгаа юм бэ чамд их учир бийдээ чамайг монголын ард түмэн хүлээж авахгүй байгааг ойлгож байна уу МАН-д 40 жил үнэнч гишүүнээр яваа ахмад гишүүн намын ахмад ажилтан
Хуцдаг халтар вэ?! Чи өөрөө тийм ариухан нөхөр үү. Аль залуугаараа улс төрд орж ирэнгүүтээ юм үзээгүй банди том банкыг дампууртал казинодож 14 тэрбумын өрөнд орж ял авах гэж бснаа аминд нь энхбаяр орж ялгүй гаргацан чинь эргээд энхбаярыгаа энхболдыгоо баярыгаа түлхэж одоо бүр женкогийн захиалгаар хөдөлдөг болоод энэ улс орон нам цаашлаад төрийг хагаралдан бутаргаж өарөө эзэн суух зорилготой өрвөлзөж үхэн хатан зүтгэж бн. Женко энэ 2 нэг ёсондоо эзэн сууснаар өөрсдийнхөө хийсэн хэргийг ул үндэсгүй арилгаж үгүй хийх гсн оролдлого. Эбэ зоригийн хэргиыг зохиож дуусгадаг шиг..
Хүрэлсүх шиг шударга хэлж зоригтой шийдвэр гаргахын төлөө байгаа удирдагч байхгүй байгаа ч үгүй Энхболдын төлөө муу муухай бүхнийг далдалж улаан нүүрээ ширэлж улаа цоортол явж байснаа бодохоор сонгогч түмнээсээ ичиж байна байнгын хорооны хуралд торон хүрээлэгч хулгайчид л дэмжсэнгүй дээ Чи ард түмнийг хагалан бутаргаж юу хожих гээд байгаа юм бэ
XAYNXYRVAA axaa ta bol DARKHANIIG samarsan odoo MONGOLIIG
Өөрөө шудрага хүн шудрага шаардлага тавьж байгаа бол ард түмэн дэмжинэ л дээ. Харамсалтай нь энэ хүний бүх зүйл худлаа. Нэг насаараа намын байр төрийн ордон хоёроос салаагүй хүн ямар их баян байна. хэдэн жилийн өмнө 14 тэрбумаар казино тоглоод бусад нь шоронд явж Занданшатар энэ хоёр үлдсэн. одоо ЗГ-т хамтдаа. Өмнөх ЗГ аа унагасан хүмүүст татвар төлөгчдийн мөнгө хувиарлан өгч кноп даруулсан нь маргашгүй үнэн. ЖДҮ өвчин туссан шуналтай сайд нараа чөлөөлж чадахгүй байгаа нь үнэн. Сахилга сайжруулна гэж амалсан шал дордож төрийн яаманд хүртэл аллага болсон. өөрийнх нь цүнх баригч шууд л МИАТын дэд захирал болоод 600,0 саяд холбогдсон бас үнэн. Онцгой байдлын асуудал хариуцаж байхдаа доод шатны долдой дарга нараараа өөртөө хурандаа цол олгуулсан хулхи хурандаа. Ийм хуурамч багтай боловсролгүй худал эх оронч хэрэггүй ээ. Одоо байтлаа өөрийгөө авч гарахын тулд жирийн харанхуй залуус хийх юмаа олж ядсан цэрэг цагдаагийн тэтгэвэрт гарсан нөхдийг цуглуулж нийгмийг хүчирхийлэлд уриалж байгаа нь бүр гайхмаар харамсмаар. Нэг өдөр ч илүү эрх мэдэлд байлгаж болохгүй хүн гэдгээ харуулав шүү. МАН яахаараа ийм хүнийг даргаараа сонгодог байнаа. гайхмаар. тэгэхээр МАН-ын маанийг уншиж үйл ажиллагааг нь хориглох цаг болсон бололтой. бараг л коммунист угшилтай фашист нам болж байгаа бололтой
Хүрэлсүхийг дэмжиж байнаа зангараг хэрэгтэй шүү хужаа нар зайл
ЯРИХААС ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХҮН БАЙНА ЛЭЭ. ШУДАРГА БАЙНА ГЭЖ ХИЧНЭЭН УДАА ХУДЛАА ЯРИХ ВЭ ДЭЭ ЭНЭ ОДОО ХУДЛАА ЧАЛЧИХАА БОЛИОД ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ
У.Хүрэлсүхийг дэмжинэ