“Цикл” худалдааны төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан агаарын бохирдол ихтэй бүсийн 1-2-р ангийн сурагчдад 5000 маскыг үнэ төлбөргүй тараахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, тус төвөөс “Нэг шейр, Нэг маск” аяныг эхлүүлж байгаа бөгөөд аяныхаа хүрээнд PM2,5 шүүлтүүртэй, чанар стандартад нийцсэн маскыг эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн сурагчдад тараахаар болоод байна. Уг маскны зах зээлийн үнэ нь 8-12000 төгрөгийн үнэтэй бөгөөд сольдог филтертэй аж. Филтерийг нь 7-10 хоног хэрэглээд солих хэрэгтэй. Сурагчдад масктай хамт хоёр сарын хэрэглээний филтерийг үнэ төлбөргүй тараах юм.
[fbvideo link=”https://www.facebook.com/timesmn/videos/706527613056178/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]