Д.Урианхайн зохиолууд 10 ботиор уншигчдын гарт

2018-11-27 12:43
ur

Яруу найрагч Д.Урианхайн зохиолуудын эмхэтгэл 10 ботиор хэвлэгдэн гарч, өчигдөр нээлтээ хийлээ. Түүний зохиолуудын эхний 2 боть нь яруу найраг, 3 ба 4 дүгээр боть нь жүжгүүд, 5-7 дугаар боть нь хүүрнэл зохиолууд, 8 дугаар боть нь эсээ бодролууд, 9 дүгээр боть нь “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, 10 дугаар боть нь “Учрахуй, хагацахуй” роман аж.

Мөнхүү 10 ботийн зардлыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ивээн тэтгэжээ.