МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдах тов зарлав. МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Энэ асуудлыг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Тэгвэл үүнээс өмнө тус намын Удирдах зөвлөл өнөөдөр энэ асуудлаар байр сууриа нэгтгэх юм байна.