Москвагийн Хөрөнгийн биржийн мэдээгээр Сбербанк хөрөнгийн үнэлгээгээр “Роснефть”-ийг гүйцэн түрүүлж, Оросын хамгийн үнэтэй компанид тооцогдох боллоо. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийг арилжааны хаалтын мэдээгээр Сбербанкийн энгийн хувьцааны ханш 0.96 хувиар өсч 199.4 рубль хүрсэн бол давуу эрхийн хувьцааны ханш 0.52 хувиар нэмэгдэж 172.9 рубль хүрчээ.
Ингэснээр Сбербанкны үнэлгээ 4.47 их наяд рубль болж байгаа юм. Харин “Роснефть”-ийн хувьцааны хаалтын ханш 0.18 хувиар буурч 411.1 рубль хүрснээр тус компанийн хөрөнгийн үнэлгээ 4.36 их наяд рубль болсон байна. Гуравдугаарт “Лукойл” компани 3.6 их наяд рублийн үнэлгээгээр жагсч байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ