Сөүл хотын захиргаанаас жилийн сүүлчээр иргэдээ шөнийн цагаар аюулгүй гэртээ харихад дэм болох зорилгоор арванхоёрдугаар сарын 1-нээс Ганнам болон Хундэ дүүргийг зорчин өнгөрөх шөнийн автобусны дөрвөн чиглэлийг шинээр бий болгожээ. Сөүл хотын захиргаа нь энэ сарын 22-нд өмнө нь байсан есөн чиглэлээр 72 газарт зорчдог байсан шөнийн автобусыг арванхоёрдугаар сарын туршид 13 чиглэлийн 90 газар луу зорчдог болгож буй аж.
Шинээр бий болсон дөрвөн чиглэл нь зорчигчдын такси үйлчилгээний мэдээлэлд үндэслэн шөнийн цагаар зорчигчдыг таксиндаа суулгахаас хамгийн их татгалздаг бүс нутаг болон таксигаар хамгийн их зорчдог газруудаар дээрх чиглэлийг тогтооожээ. Ингэснээр шөнийн автобус долоо хоног бүрийн лхагва гарагаас ням гараг хүртэл таван өдрийн турш тээврийн хэрэгсэл зогссон шөнийн цаг болох 01:00 цагаас үүрийн 03:30 цаг хүртэл зорчихоор болжээ.
Эх сурвалж: mglradio.com