Монгол улсын төрөлхийн зүрхний согогтой 18 хүүхэд энэ сарын 24-ний орой олон улсын галт тэргээр Хөххотод хүрэлцэн ирж, Өвөрмонголын ардын эмнэлэгт оношлуулан эмчлүүлж байна. Монгол улсаас ийнхүү хоёр дахь удаа хүүхдүүд ирж эмчлүүлэх гэж байгаа бөгөөд тэднийг Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн гадаадад туслах эмчилгээний хэсгийн эмч нар оношлосон юм.
Тухайн өдөр 18 хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай зүйлс болон эмчилгээний хөтөлбөрийг танилцуулж, Өвөрмонголын Ардын эмнэлгийн Зүрхний төвд хэвтүүлжээ. Эмнэлгийн ээлж бүр монгол сувилагчтай бөгөөд өвчтөний байранд тусгай хамгаалалтын ажилтантай, хүүхэд болон тэдний эцэг эхчүүдэд 24 цагийн орчуулгын үйлчилгээ үзүүлж, аюулгүйн баталгааг ханган ажиллаж байгаа юм байна.
“Элчийн аялал-Нэг бүс нэг зам, хүнд өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөгөө” бол Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээн дэх олон улсын тусламжийн төслийн нэг аж. Өвөрмонголын Ардын эмнэлэг нь тус төслийг хэрэгжүүлэгч дөрвөн эмнэлгийн нэг бөгөөд 2017 онд төрөлхийн зүрхний согогтой эхний 12 монгол хүүхдэд мэс засал хийж өгсөн юм.