Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй км газар, Солонготын даваанд орон нутагт Засгийн газрын албаны хүмүүсийг авч явсан машин осолд орсон. Осол энэ сарын 21-22-нд гарсан бөгөөд уг машин төрийн албан хаагчдыг шалгах томилолт аваад явж байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамны албан хаагчид явж байсан юм.
Осолдсон хүмүүсээс хоёр нь хүнд гэмтсэн. Өчигдөр тэднийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлжээ. Осолыг урьдчилсан байдлаар гүүрний даланг мөргөснөөс болж гарсан гэж үзэж байгаа гэнэ.