Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
24-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.