УИХ-ын чуулган түр завсарлаад байна. Гурван цагийн дараа хуралдаан үргэлжилнэ. Өнөөдрийн (2017.04.12) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотой санал асуух заалт Дэгийн тухай хуульд тусгаагүй байдаг байна. Үүний дараа Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүслээ. Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд боломжгүй гэснээр гурван цагийн завсарлага өгөв.