Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2018.11.21/ 00:00 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:08 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн О /30 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Г /9 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн