Зохиолч Галина Щербакова 1980 онд 49 насандаа “Зүүдэнд ч оромгүй явдал” хэмээх туужаа хэвлүүлжээ. Туужийн гол баатар болох хөвгүүн үхэж төгсдөг байв. Уншигчдыг хуйлруулсан хайрын туужаар кино бүтээхээр болоход найруулагч Фрэз зохиолч эмэгтэйгээс гол баатраа амьд үлдээхийг ятгасан юм. Учир нь киног дэлгэцэнд гармагц хөвгүүд, охид гол баатрыг дууриан амиа хорлох явдал дийлдэхээ болих вий хэмээн томчууд болгоомжилж байв. Мэдээж Г.Щербацкяа зохиолынхоо төгсгөлийг өөрчилж, гол баатрыг амьд үлдээсэн.
Орчин үеийн Ромео, Жульеттагийн “ээж” зохиолч Г. Щербакова
Зохиолч эмэгтэй 2010 онд 79 насандаа аюулт өвчнөөр өөд болсон юм. “Зүүдэнд ч оромгүй явдал”-аас гадна тэрээр “Бусдын амьдралын хаалгаар”\ Дверь в чужую жизнь\, “Отчаянная осень” \Цөхрөнгөө барсан намар\, “ Актриса и милиционер”\Жүжигчин цагдаа хоёр\ зэрэг 20 ном бичжээ.
Домог болсон “Зүүдэнд ч оромгүй явдал” туужийнхаа санааг тэрээр өөрийнхөө хүүд тохиолдсон явдлаас сэдэвлэн бичсэн байна. Щербаковагийн хүү өсвөр насандаа нэгэн охинд дурлаж, нэг хэсэгтээ л утаснаас “зүүгджээ””. Тэгээд эцэст нь бүтэлгүй дурлалаас болж цонхоор үсэрч золоор амьд үлдсэн аж. Зохиолч эмэгтэй туужаа асар хурдан дуусгаад “Юность” сэтгүүл рүү явуулсан ч хэвлэгдсэнгүй. Сэтгүүлийн эрхлэгч алдарт сэтгүүлч, зохиолч Борис Полевойтой очиж уулзвал “Галина, би дайнд явсан хүн. Хулчгар занд дургүй. Гэвч чиний туужийг хэвлэвэл дурласан бацаанууд цонхоор үсрээд эхэлбэл яах вэ?
Төгсгөл нь дэндүү хар юм” гэжээ. Щербакова үзэг аваад тэр дор нь төгсгөлөө засав. Тууж сэтгүүлд хэвлэгдсэний дараа зохиолоо дугтуйлаад Горькийн нэрэмжит кино нэгдэл рүү алдарт найруулагч Сергей Герасимов руу илгээжээ. Хариу нь дөрөвхөн хоногийн дараа ирэв. Тууж түүнд таалагдаж кино бүтээхээр шийджээ. Хэдхэн хоногийн дараа “Зүүдэнд ч оромгүй явдал”-ын найруулагч Илья Фрэзтэй зохиолч уулзаад сууж байсан юм. Зохиолч Г.Щербацкаягийн бага нас хувьсгалын дараахь өлсгөлөн дунд өнгөрчээ. Сургуулийн жилүүд нь эх орны дайны үед таарав.
Зохиолчийн хөдөлмөрийн гараа Багшийн дээд сургууль төгссөний дараа орос хэлний багшаар эхэлжээ. Сурагчдын дунд өнгөрөөсөн он жилүүд нь мөнх хайрын тууж бичихэд нь ихэд тус болсон биз. “Зүүдэнд ч оромгүй явдал” 1981 онд дэлгэцэнд гарч 26 сая гаруй хүн үзэж дээд амжилт тогтоож, Вильнюст болсон Бүх холбоотын кино наадмын дээд шагнал хүртжээ. Энэ киног наймхан сарын дотор ЗХУ-д /хуучин нэрээр/ 26 сая хvн vзсэн гэдэг. Катяд тоглосон Татьяна Аксюта, Ромкад тоглосон Никита Михайловскийгаас насаар долоо эгч байв. Н.Михайловский зураг авалт эхлэх vед дөнгөж 16 нас хvрч байсан бол Т.Аксюта театрын дээд сургууль төгсчихсөн бас гэр бvлтэй нэгэн байлаа. Өсвөр насны хоёр залуугийн хайр дурлалын тvvх vзэгчдийн дунд богино хугацаанд асар их амжилт олжээ.
“Советский экран” сэтгvvлийн санал асуулгаар энэ кино 1981 оны шилдэг киногоор шалгарч Вильнюсийн кино наадмаас тэргvvн шагнал авсан бол Португалийн Томарагийн наадмаас Т.Астюка шилдэг эмэгтэй дvрийн шагнал хvртэж байжээ. Киноны төгсгөлийн хэсгийг хоёр өөр хотод авчээ. Ромка цонхоор унадаг хэсгийг Ленинградад авсан бол газар ойчдог хэсгийг нь Москвад авсан байдаг. Кинон дээр Ромка Катятай танилцсан даруйдаа “Чамайг Монгол охин гэж нэрлэе” гэж хэлдэг. Vнэхээр тэгж хэлдэг vv, манайх тэгж орчуулсан уу гэдгийг сайн мэдэхгvй. Киноны эх зохиолд Катяг Юля гэдэг байжээ.
Зохиолч Г.Шербакова уг тvvхээ “Ромео Жульетта”-тай адилтгахын тулд ингэж нэрлэсэн байжээ. Гэвч “Госкино нийгэмлэг”-ийн удирдлага дурласан хос болгоныг ингэж нэрлэх албагvй. Тэр Шербакова чинь өөрийгөө Шекспир гэж бодоод байгаа юм уу гэж эсэргvvцсэн учир Юлягийн нэрийг Катя болгон өөрчилжээ. Уг киног Монголд 1981 оны аравдугаар сард гаргасан байна. Харамсалтай нь Ромкад тоглосон Н.Михайловский 1991 онд 27 настайдаа цусны өвчнөөр нас баржээ.
Манайд кинотойгоо адилаар асар их алдаршсан “Последня поэма” /Сvvлчийн найраглал/ дууны vг нь Энэтхэгийн их найрагч Рабиндранат Таагуурийн шvлэг юм байна. Одоо ч “Зүүдэнд ч оромгүй явдал”-ыг бүх насныхан үзсээр байна. Катя буюу Татьяана Аксюта Өөдөсхөн биетэй ч эгдүүтэй, хэрсүү Катя охины дүрд 23 настай жүжигчин Татьяана Аксюта тоглосон юм. Харин түүний үерхдэг хөвгүүн Ромкад тоглосон Никита Михайловский тэр үед 15-тай байсан ажээ.
Үзэгчид Татьяанаг 16 настай Катя хэмээн хүлээн авч, мянга мянган захидал, бэлгээр дарж, шүтэн бишрэгчид нь цахилгааны монтёр, ус хүргэгчийн дүрээр аль хэдийн нөхөрт гарсан жүжигчин бүсгүйн гэрт нь нэвтрэхийг оролддог байжээ. Москвагийн Хүүхдийн ордны жүжигчиний дугуйлангийн багшаар олон жил ажиллаж буй жүжигчин Татьяна Аксюта одоо 56 настай. Төрөлхийн жижигхэн биетэй, хүүхдэрхүү төрхтэй жүжигчин бүсгүй сургууль төгсөөд л Москвагийн Хүүхдийн төв театрт 20 жил ажиллахдаа ихэвчлэн хүүхдийн дүрд тогложээ. Т.Аксюта “Үнсгэлжин”, “Шелкунчик”, “Гуталт муур” гээд театрынхаа бүх л жүжигт охин ч хөвгүүн ч болж тоглодог байв.
Тэгээд дөч хүрснийхээ дараа нэг л өдөр залуу насаа эргэн санаж цочирдох шиг болсон аж. Тэрээр дөнгөж сургууль төгсөөд Хүүхдийн төв театрт ирж байхдаа дөчөөд насны жүжигчин “эгч нар”-ыг хараад дотроо тэднийг “эмээ нар” гэж бодож байснаа санажээ. Тиймээс өнөөгийн залуу жүжигчдэд өөрөө ч бас тэгж харагдаж буйгаа мэдэрч, тэтгэвэртээ гарахаар шийдсэн гэнэ. “Зүүдэнд ч оромгүй явдал”-ын Катягийн дүрээрээ алдаршиж, мянга мянган хөвгүүний зүрх сэтгэлийг булааж явсан жүжигчин бүсгүй 12 настайдаа анх дурлаж байжээ. Ирээдүйн нөхөртэйгээ анх элсэлтийн шалгалтын үеэр учирч
“Энэ бол миний хувь тавилан” гэдгийг ойлгосон гэж Аксюта дурсдаг. Тэд танилцаад жилийн дараа хоёрдугаар курсийн оюутан байхдаа гэрлэж, насан турш ханилж буй нөхрийг нь Юрий Аксюта гэдэг. Хачирхалтай нь тэр үеийн Зөвлөлт холбоот улсаар хязгаарлагдахгүй, хилийн чанадад цууриатсан их алдар цуу авчирсан Катягийн дүрдээ тэр дургүй. Өнөөг хүртэл “Зүүдэнд ч оромгүй явдал” киног гарч эхэлмэгц өөрийгөө хараад л ичдэг гэнэ. Ромка түүнийг “нүдний шилт ээ!” гэж дууддаг хэсэгт тоглоход их л гомдмоор санагдаж байсан гэнэ. Киноны анхны үзлэг болоход ч Аксюта өөрөөсөө бусад жүжигчдийг зүгээр үзэж байснаа дэлгэцэнд Катя гараад ирэнгүүт нурууных нь үс босох шиг болж, гараад гүйчихмээр санагдаж байснаа ярижээ.
Харин тэр үед өөрөөс нь долоон насаар дүү байсан Никита буюу Ромкатай хослон тоглоход бэрхшээл байгаагүй ажээ. Татьяна Аксюта Учир нь Никита бүр зургаан настайгаасаа кинонд тоглож эхэлсэн, жинхэнэ од болох ирээдүйтэй уран бүтээлч байжээ. Харамсалтай нь Ромка буюу Никита Михайловский 27-хон насандаа хорвоог орхисон нь Аксютад “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны дүртэй нь холбоотой юм шиг санагдаад байдаг гэнэ. “Зүүдэнд ч оромгүй явдал” дээр Ромка, Катя хоёр хэн нь түрүүлж үхэх тухай ярилцах үеэр Ромка “Намайг хэрэв үхчихвэл арван жилийн боловсролгүй чи минь хэрхэн амьдрах билээ?” гэж хэлдэг нь өөрийнхөө үхлийг зөгнөсөн юм шиг “Катяд” санагддаг аж. Жүжигчин Т.Аксюта Полина хэмээх ганц охинтой.
Насан турш Хүүхдийн төв театрт ажиллахын хажуугаар “Вам не Снилось”\ Зүүдэнд ч оромгүй явдал\, “Душа”, “Сказка странствий”, “Полевая гвардия Мозжухиан”, “Прежде чем расстаться”, “Савраска”, “Маленькая принцесса” зэрэг кинонуудад тогложээ. Ромка буюу Никита Михайловский Үерхэлдээ үнэнч, ухаалаг, бас тоондоо сайн, бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй хөвгүүн Ромкагийн дүрээр сая сая үзэгчдийнхээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Никита Михайловский ердөө л 27 насалсан юм. Гэвч энэ ахархан насандаа тэр мундахгүй ихийг амжуулсан хүн. Үлгэрийн мэт дурлалын баатрыг дэлгэцэнд амилуулсан Никита гэрлэж, аав болж, бас дахин үнэнч хайртайгаа учирч, гайхалтай кинонуудад тоглож амжжээ.
Ромка буюу Никита Михайловский Эхэндээ киноныхон орос маягийн “Ромео Жульетта хоёр” байхаар бодож эрэгтэй дүрээ Роман, эмэгтэйгээ Юлия гэж нэрлэхээр болж байсан ч найруулагч Илья Фрэз бодлоо өөрчилсөн гэдэг. Найруулагч Фрэз охины дүрийг Катя болгоод, Романыг хэвээр нь үлдээхэд Никита “Ромка, муугүй л нэр юм” хэмээн шоглоом хийж байхдаа амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл энэ дүрийнхээ нэрийг зүүж явна гэдгээ мэдээгүй биз.
“Зүүдэнд ч оромгүй явдал” дэлгэцэнд гармагц 16-тай Никита Михайловский агшин зуур нэрд гарав. Өсвөр насны охид Никитагийн гэр рүү утасдаж, хайрын захидлаар дарж, уйлалдан дурлалаа илчилнэ. Ийн шүтэн бишрэгч охидын хайрын захианд дарагдсан ч “Ромка” их эрт гэрлэсэн юм. Анхны гэргий Настя нь түүнд Софья охиныг нь төрүүлж өгчээ. Дэндүү залуугаараа гэрлэсэн хосод нөхрийнх нь санаанд багтамгүй алдар нэр улам бэрхшээл үүсгэнэ. Тэр хоёрыг салаагүй байхад хүртэл Никитагийн нэгэн санаандгүй дурлалын үр болж нууц хүү нь төрсөн удаатай. Гэхдээ “Ромка” амьддаа тийм хүүтэйгээ мэдээгүй гэдэг. Ромкагийн дүрд тоглосны дараа Никита арван жилийн сургуулиа төгсөөд урлагийн сургуульд амрхан гэгч нь элсч, том байранд ганцаараа хөлтэй амьдарч гарчээ. Гэрээр нь найзууд нь хөлхөлдөнө. Никита гэнэт уран зураг сонирхож эхлэв.
Энэ үеэрээ тэрээ уран зургийн үзэсгэлэн дээр явж байгаад театр киноны зураач Екатерина хэмээх бүсгүйтэй танилцан анхны харцаараа дурлажээ. Ингэж Ромка өөрийнхөө жинхэнэ “Катя”-г олж авсан байна. Гэрээр нь хөлхөлдсөн олон найзуудаасаа холдож, Катятай гэрлэв. Насан туршийн хайртайгаа учирсан “Ромка” Катятайгаа хамтдаа зурж, буяны үйл эрхлэн, хүүхдүүдэд туслахыг мөрөөдөж, түүнийгээ ч биелүүлсэн юм. Никита Катя хоёр Лондонд хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, цугласан мөнгөө өвчтэй хүүхдүүдэд хандивлаж байв. Хосууд дэндүү аз жаргалтай байсан ч Никита амархан ядардаг болоод эхлэв.
“Би дэндүү их ажилласнаас л энэ” гэж Никита хэлж байсан ч эмч нар хорт хавдар илрүүлжээ. Ханиа аврах, эдгээхийн тулд Катя бүхнийг хийв. Никита ч “Зүүдэнд ч оромгүй явдал” дээр Ромка цонхоор унаад үхдэггүй биз дээ? Тэр Катятайгаа хамтдаа аз жаргалтай төгсдөг. Бид ч тэгэх болно. “ хэмээн ярьж байсан ч, харамсалтай нь кино л дандаа аз жаргалтай төгсдөг шүү дээ. Хамгийн сонирхолтой нь зохиолч Г.Щербаковагийн туужийн анхны хувилбарт Ромка үхэж төгсдөг юм.
Үзэгчдийн хайртай жүжигчин үхлээсээ айхгүй байгаагаа үзүүлэх гэж “Галзуурсан ханхүү” кинонд үхэж тоглов. Харамсалтай нь түүний өвчин улам хүндэрч байлаа. Түүний амь насыг аврах гэж Орос орон тэр аяараа хөдөллөө. Мэс заслын зардалд нь Радио телевизийн улсын хорооны сангаас хандив өргөж, Ерөнхийлөгч Борис Ельцин, Дэлхийн аварга шатарчин Гарри Каспаров нарын алдартнууд ч тусламжийн гар сунгаж байв. Лондонд эмчлүүлж байсан Никитад Их Британийн Ерөнхий сайд асан домогт Маргарет Тэтчер хүртэл санаа тавьж байсан ч аймшигт өвчин газар авсаар байлаа.
1991 онд мөнхийн Ромео 27 насныхаа төрсөн өдрөө хийсний дараа удалгүй цусны өвчинөөр хорвоог орхисон билээ. Амьдралынхаа эцсийн өдрүүдийг хайртай бүсгүйтэйгээ өнгөрүүлэхдээ тэрээр “Хоёулаа яг л Ромка, Катя хоёр шиг хэзээ ч хагацахгүй шүү” хэмээн ярьдаг байжээ. Никита Михайловскийг Санкт Петрбургийн Комаровскийн оршуулгын газарт нутаглуулж, хайрт Екатерина нь хөшөөнийх нь загварыг хийжээ. Тэр “Зүүдэнд ч оромгүй явдал”-аас гадна “Ради нескольких строчек”, “Выити за муж за капитана”, “Зонтик для новобрачных” зэрэг кинонд тогложээ.
6 comments
уншаад сайн ойлгосонгүй. дахин нэг шүүж уншаад бичвэл яасан юм бэ?
Neg yumaa olon olon heleed bh yum sonin bna
Орчуулах гэж бантагнуулжээ
Tiim l bn,orj gardag hun shig l bichij de,neg bazaad bichchihej boldoggui yumu,bichsen zuilee hyanaj baij bicheecheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
xairan saixan niitleliig orchuulax gej alaad xayajee oilgox gej ix l zovj unshlaa
orosoor oilgodog humuus kino deeree Mongolka gej yg heldeg yumaa kinogii n uzej indej duudahii n hed hden udaa sonsono zahia n deeree ch mon l tegej Mangolka gej duudaj gardag ene bol unen