Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна. Манай тамирчдаас 54 кг-д өрсөлдөж буй Мягмардуламын Нандинцэцэг дөнгөж сая Мароккогийн Zohra Ez Zahraqui-тай хүрэл медалийн төлөө рингэн дээр гарч тулалдан ялалт байгууллаа.

М.Нандинцэцэг ням гарагт Хорватын З.Патисатай рингэнд гарч, хоёр тулаан дараалан өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялсанаар дараагийн шатанд шалгарсан юм. Харин өнөөдөр М.Нандинцэцэг эмэгтэй боксчдоос ДАШТ-ий анхны медалийн болзлоо хангалаа.

Түүний дараагийн тулаан энэ сарын 22-нд болох ба тэрээр Болгарын боксчин С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Түүний хүрэл медалийн төлөөх тулааны шууд бичлэгийг үзнэ үү.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн