Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр (2018.11.20) хуралдаад У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. УИХ-д Ардчилсан нам есөн суудалтай. Иймээс дээрх шийдвэрийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Мөн тус бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын боломжийг булаасан тул үүнд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь баримталж буй.