Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний хамаарал бүхий компани нь ЖДҮХС-гаас зээл авсан нь албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл болсон бололтой.
Б.Бат-Эрдэнийг 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байдаг. Тэрбээр:
1999-2001 онд Excel Travel ХХК
2001-2002 онд Airlink ХХК-ийн Ерөнхий менежер
2003-2010 онд “Silk road” ХХК-ийн Ерөнхий захирал
2010-2011 онд “JCI Монгол”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2015 онд НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2015.01-2015.06 сар МУ-ын Шадар сайдын зөвлөх
2015-2016 онд МХЕГ-ын Дэд дарга
2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
2017-2018 онд “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүн
2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байв.