Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд
09.00 цагаас “Ирээдүйн ажил мэргэжил” эрдэм шинжилгээний бага хурал эхлэх бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулна.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
10.00-17.00 цагт “Монгол бичгийн кодчилол – 2018” хурлыг “Болорсофт” компаниас зохион байгуулах бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгчийн ТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БСШУСЯ зэрэг төрийн болон боловсролын байгууллагууд оролцоно.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд
10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ болон АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулж буй “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Зам, тээврийн хөгжлийн яамны 301 тоотод 10:00 цагт Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл дэх COR-TEN гангийн тэсвэрлэх чадварын судалгааны үр дүнг танилцуулна. СЕХ-ны дугуй зааланд 12.00 цагаас “Шударга түшээ мөн үү” нээлттэй цуврал сонсгол болно. Энэ удаа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэлэлцэнэ.
MN-Мэдээллийн төвд
12.00 цагт УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
Монголбанкны байранд
12.00 цагаас Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдсан тухай болон ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажилласан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
МҮХАҮТ-ын Их танхимд
12.00 цагт Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форум 20-23-нд зохиогдоно.
“Blue sky” зочид буудлын 3 давхарт Тopaz танхимд
14.00 цагт Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурал болно. Хурлаар дархлаажуулалтад нэвтрүүлэх халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг тарих товлол, амьд вакцины төрөх тунг хасах үндэслэл, “XПB-ийн эсрэг вакцинжуулалт: Умайн хүзүүний хорт хавдрыг хянах арга зам” гэх мэт хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргана.