Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ. Тодруулбал, тус сумын Сүүж багийн нутаг Индэртийн ам гэх газар өвөлжиж байсан малчны хотонд буга орж, хашаа амбаар мөргөн, нохойтой ноцолдож байна гэх дуудлага Мал эмнэлэг, үржлийн тасагт ирсэн байна.

Дуудлагын дагуу холбогдох байгууллагынхан шуурхай шалгасан бөгөөд аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрынхан хийсэн шинжилгээгээр тухайн амьтан галзуугаар өвчилсөн нь тогтоогдсон аж. Иймээс тус сумын Засаг дарга захирамж гарган, 14 хоногийн хорио цээр тогтоожээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн